Хинчегашвили АНУ-ын шоунд дахин халз барилдана

2020 оны 09 сарын 29

Рио-де-Жанейрогийн олимпын аварга, Лондоны олимпын мөнгөн медальт, 2015 оны дэлхийн аварга, Европын 3 удаагийн аварга, Гүржийн бөх Владимир Хинчегашвили АНУ-ын чөлөөт бөхийн Hawkeye Wrestling Club Showdown Open шоунд оролцох болжээ.

Хинчегашвили арав хоногийн өмнө мөн АНУ-ын Beat The Streets шоунд Янни Диакомихалистай халз барилдаж, 4:4 тэнцэн, нэмэлт үзүүлэлтээр ялсан юм.

Hawkeye Wrestling Club Showdown Open шоу 11 дүгээр сарын 1-нд болох бөгөөд Владимир энэ удаад Америкийн залуучуудын шигшээ багийн тамирчин, АНУ-ын гурван удаагийн аварга Жайдин Айермантай халз барилдах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top