Энэ жилийн самбо бөхийн ДАШТ Сербийн Нови-Сад хотод болохоор өөрчлөгджээ. Уг нь насанд хүрэгчдийн дэлхийн аваргын тэмцээнийг Ашхабад (Туркменистан) хот хүлээн авах ёстой байсан ч цар тахлын улмаас Туркменистаны самбо бөхийн холбоо татгалзсан байна.
Тиймээс дэлхийн аваргын тэмцээн Сербид болох төлөвлөгөөтэй байсан өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй хамт явагдах болжээ. ДАШТ 11 дүгээр сарын 5-8-нд дөрөв хоног явагдана.
Тэмцээнийг Олон улсын самбо бөхийн холбооны албан ёсны сайтаар шууд дамжуулан үзүүлнэ.
Сэтгэгдэл ( 1 )
Цар тахал бүртгэгдээгүй ч Туркмени зөв бодлоготой байна