Моуриньо тоглолтын үеэр ариун цэврийн өрөө орсон тоглогчоо хайлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 30

Өчигдөр Английн лигийн цомын тэмцээний дөрөвдүгээр шатанд учраа таарсан Тоттенхэм, Челси багуудын тоглолт боллоо. Энэ тоглолтод Тоттенхэм баг пенальтигаар ялалт байгуулж, дараагийн шатанд шалгарсан ч дасгалжуулагч Жозе Моуриньо хоёр удаа маш их уурласан юм.

Эхнийх нь Челси 19 дэх минутад гоол оруулахад тус багийн дасгалжуулагч Фрэнк Лампард Тоттенхэмийн сэлгээний суудалд хэт ойртсон нь түүнд таалагдсангүй. Жозе цагтаа Лампардын дасгалжуулагч байсан хүн. Багш шавь хоёр нэг нэгэндээ үг хаяж, хэсэг зогссон.

Харин дараагийн уурлах шалтгаан нь 76 дахь минутад гарсан. Челсигийн довтлогч Одои, Абрахам хоёр аюултай довтлоход Тоттенхэмийн төвийн хамгаалагч Эрик Дайер байсангүй. Түүнийг хаана байгааг Жозе мэдэж байсан бололтой, хувцас солих өрөөний зүг гүйн орсон.

Минутын дараа Дайер гүйгээд гарч ирсэн. Тэр тоглолтын дундуур 00 ороод гарч иржээ.

Жозед бангадуулсан Эрик алдаагаа тун хурдан зассан. Эхлээд тэр тэнцээний гоолыг эхлүүлсэн. Дараа нь тоглолтын дараах пенальти дээр эхний гоолыг оруулсан билээ.

Ямар ч гэсэн ялалт авсныхаа дараа Эрик олон нийтийн сүлжээнд ийм зураг оруулсан байлаа.

Тоттенхэм – Челси 1:1 (0:1, 1:0, 0:0, 0:0), пенальти - 5:4

Тоттенхэм Хотспур Стэдиум

Гоол: 0:1 – 19 Вернер, 1:1 – 83 Ламела.

Тоттенхэм – Льорис, Регилон, Орье, Танганга (Кейн, 70), Дайер, Сиссоко, Ндомбеле, Ламела, Жедсон Фернандеш (Хейбьерг, 63), Бергвейн (Лукас Моура, 76), Алдервейрелд.

Челси – Менди, Томори, Чилуэлл (Эмерсон, 66), Зума, Аспиликуэта, Ковачич (Канте, 70), Жоржиньо, Маунт, Хадсон-Одои, Жиру (Абрахам, 76), Вернер.

Пенальти

1:0, 1:1, 2:1, 2:2, 3:2, 3:3, 4:3, 4:4, 5:4.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top