"Даллас"-ын эзэн Делонте Уэстэд тусаллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 30

НБА лигийн тоглогч асан Делонте Уэст Даллас хотын гудамжинд гуйлга гуйж байгаа зураг цахим сүлжээгээр цацагдсан талаар бид мэдээлсэн билээ.

Делонте Уэст сэтгэцийн эмгэгтэй бөгөөд орон гэргүй.
 

Түүнд туслахаар НБА лигийн олон алдартан мэдэгдсэн бөгөөд Даллас багийн эзэн Марк Кьюбан хамгийн түрүүнд тусламжийн гараа сунгасан байна.
 

Марк Кьюбан


Марк өнгөрсөн Даваа гарагт Уэстийн ээж Дельфина Эддисонд хандаж, ямар тусламж хэрэгтэй байгааг асуусан байна. Ээж нь юуны өмнө хүүгээ хайж олохыг хүссэний дагуу Уэстийг нэг шатахуун түгээх станцын газрын ойролцоо байхыг нь олж, гэртээ аваачжээ. Делонтег Флоридагийн эмнэлэгт эмчлүүлэхээр болсон байна.

Уэст 2004 онд драфтын 24-өөр Бостон багт орж байсан. Нийт найман улирал НБА-д тоглохдоо 19 сая ам.долларын цалин авчээ. Бостон Селтикс (2004—2007), Сиэтл Суперсоникс (2007—2008), Кливленд Кавальерс (2008—2010), Бостон Селтикс (2010—2011), Даллас Маверикс (2011—2012), Техас Лэжендс (Д-Лиг) (2013), Фуцзянь Сюньсин (2013—2014), Шанхай Шаркс (2014), Техас Лэджендс (Д-Лиг) (2015) багуудад тоглож байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top