Өнөөдөр /2020.09.30/ Монголын үндэсний олимпын хороо олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан ахмад ажилчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Магван тэргүүтэй МҮОХ-ны ахмад ажилчид “ОЛИМПИК ХАУС”-т зочлон, халуун дотно яриануудыг өрнүүллээ.

Мөн энэ үеэр МҮОХ-ны удирдлагууд Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар ахмадууддаа гарын бэлэг гардууллаа.




Сэтгэгдэл ( 0 )