Томас Мюллер хамгийн их цомтой герман тоглогч боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 01

Өчигдөр шөнө Германы Супер Цомын тоглолт болж, Мюнхен хотын Бавари баг Дортундын Борусси багийн 3:2 ялж, Супер цомын эзэн боллоо. Энэ нь тус багийн найм дахь Супер Цом байлаа.

Харин тус багийн тоглогч Томас Мюллерын хувьд 27 дахь цом нь болж байгаа юм. Томас түүхэн дэх хамгийн олон цомтой герман тоглогч болсон нь энэ. Тэрбээр 2008 оноос Бавари багт тоглож байна. Багтайгаа хамт тэр 9 удаа Германы аварга, Германы цомоор 6 удаа, Судер Цомыг 6 удаа, Аваргуудын лиг, УЕФА-гийн Супер цомд тус бүр 2, нэг удаа багийн дэлхийн аваргын хэргэм хүртэж байлаа. Мөн 2014 онд Германы шигшээ багт Дэлхийн аварга болсон юм.

Бавари – Борусси Д 3:2 (2:1, 1:1)

Альянц-Арена

Гоол: 1:0 – 18 Толиссо, 2:0 – 32 Мюллер, 2:1 – 39 Брандт, 2:2 – 55 Холанд, 3:2 – 82 Киммих.

Бавари – Нойер, Зюле, Павар (Ричардс, 76), Дэвис, Люка Эрнандес, Толиссо, Киммих, Коман (Гнабри, 54), Хави Мартинес (Мусиала, 84), Мюллер, Левандовски (Зиркзее, 83).

Борусси Д – Хитц, Менье (Шульц, 67), Хуммельс (Пишчек, 76), Аканжи, Пасслак, Брандт (Беллингем, 76), Жан, Дилэйни, Дауд, Ройс (Рейна, 72), Холанд (Рейньер, 68).

Шар хуудас: Люка Эрнандес (66).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top