Өнгөрсөн сарын 27-ноос эхлэн Уулын Карабахт Азербайжан, Армены зэвсэгт хүчин мөргөлдөж, дайны байдалд хүрэн, олон хүн амь насаа алдаад байна.
Чөлөөт бөхийн Европын аварга, залуучуудын дэлхийн аваргын тэмцээний хүрэл медальт армен бөх Арсен Арутюнян сайн дураар Уулын Карабахт очиж, тулалдахаар шийджээ.
20 настай Арутюнян Facebook хуудсандаа “Энэ удаад ялалт манай талд байна гэдэгт итгэж байна. Бурхан биднийг өршөөг. Аав минь 1991 онд Армены армийн эгнээнд тулалдаж явсан десантын цэрэг. Хүнд шархдаж байсан ахмад дайчин. Бид хоёр хэзээ ч фронтын тэргүүн эгнээнд очиж, тулалдахад бэлэн” гэж бичсэн байлаа.
Сэтгэгдэл ( 2 )
Манай сэвснүүд бол яаж хаашаа зугатаж амь гарахаа л бодно доо\n
zovdoo azerbaijanuud turktei niilj ulsiig chin ustgah gej baina