Аваргуудын лиг үзэгчтэй явагдана, гэхдээ...

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 02

Европ тив энэ намар цар тахлын хоёр дахь давалгаа, магадгүй өвлийн эхээр гурав дахь давалгааг “хүлээн авахаар” бэлтгэж байна. Халдварын тоо багасахгүй байгаа ч эдийн засаг бол эдийн засаг. Үзэгчгүй бол багуудын орлого буурч байгаа тул УЕФА хөл хорионы дэглэмээ зөөлрүүлж, Аваргуудын лиг, Европын лигийн тоглолтуудыг үзэгчтэй явуулахаар шийдвэрлэсэн.

Гэхдээ энэ нь цэнгэлдэх хүрээлэн фэнүүдээр дүүрээд эхлэнэ гэсэн үг биш. Европын хөлбөмбөгийн холбоо үзэгчтэй явуулах боллоо гээд тухайн оронд хөл хорио үйлчилж байгаа бол үзэгчид цэнгэлдэхэд орохгүй.

Англи, Испани, Франц, Итали зэрэг олон оронд спортын уралдаан тэмцээн үзэгчгүй явагдаж байгаа. Испани улс вакцинтай болтлоо спортын хорхойтнуудыг ордонд оруулахгүй гэж мэдэгдсэн.

Харин үзэгчдийг цэнгэлдэхэд оруулсан улс орнуудад дараах шаардлагыг тавьж байна.

-Цэнгэлдэх хүрээлэнгийн 30 хувьд л үзэгч оруулж болно.

-Балиашгуудын хоорондын зай 1,5 метр.

-Зай барих боломжгүй газарт амны хаалт заавал зүүнэ.

-Зөвхөн заасан шугамаар явж, тогтсон газарт л сууна.

-Ороход биеийн халуун шалгаж, 37,8-аас дээш халуунтай хүнийг дахин шинжилгээнд оруулна.

-Бөөгнөрөл үүсгэхгүй.

-Суудал, хаалганы бариулыг байнга ариутгана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top