Уулын Карабахын дайн бөхчүүдийг хагаралдууллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 02

Өнгөрсөн сарын сүүлээр Уулын Карабахт Армен, Азербайжан улсуудын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарч, зургаа дахь хоногтоо үргэлжилж байна. Энгийн иргэдийг оролцуулаад амиа алдагчдын тоо хэдэн зууд хүржээ. Хэн хэн нь мөргөлдөөн эхэлсэнд нэгнийгээ буруутгаж, өөрсдийгөө зөвтгөсөөр.

Энэ дайн бөхчүүдийн дунд ч хагарал үүсгэсэн юм.

Чөлөөт бөхийн Европын аварга, залуучуудын дэлхийн аваргын тэмцээний хүрэл медальт армен бөх Арсен Арутюнян Facebook хуудсандаа “Үнэн зөв биднийх тул ялалт манай талд байна гэдэгт итгэж байна. Бурхан биднийг өршөөг. Аав минь 1991 онд Армены армийн эгнээнд тулалдаж явсан десантын цэрэг. Хүнд шархдаж байсан ахмад дайчин. Бид хоёр хэзээ ч фронтын тэргүүн эгнээнд очиж, тулалдахад бэлэн” гэж бичсэн төдийгүй сайн дураар Уулын Карабахт очиж, тулалдахаар шийдсэн байна.

Харин Азербайжаны алдарт бөх, олимпын аварга Шариф Широфов огт өөр бодолтой байгаа юм.

Шариф “Гучин жилийн өмнө Армен улс манай газар нутгийг эзэлсэн. Энэ түрэмгийллийн уршгаар нэг сая азербайжан хүн орон гэргүй болж цагаачилсан. Энхийн гэрээ байгуулах гэсэн манай хүсэлт бүтээгүй. Арменчууд есдүгээр сарын 27-нд гал зогсоох гэрээг дахин зөрчсөн. Тэд энгийн номхон иргэдийг хөнөөж байна. Амиа алдагчдын дунд хүүхдүүд ч байгаа нь аймшигтай. Олимпын аварга хүний хувьд би дэлхий нийтийг Армен улсын хэрцгий үйл явдлыг зогсоохыг уриалж байна. Манай арми булаан эзлэгдсэн газар нутгаа чөлөөлөх болно” гэжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнхжаргал(192.82.75.111) 2020 оны 10 сарын 02

Зоч гуай. Тэр чинь Азейрбаджаны бус Туркийн хийсэн ажил

0  |  0
Zoch(103.212.118.157) 2020 оны 10 сарын 02

Armyanii 1500000 huniig ustgasan ush 90 jil hadgLagdaj dee

0  |  1
Top