Док Риверс “Филадельфи”-д ирлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 02

Дасгалжуулагч Док Риверс ажлаас халагдаад ердөө дөрөв хоногийн дараа шинэ ажилдаа орлоо.

“Лос-Анжелес Клипперс” багийг плей-оффт ялагдуулсны буруутан болж, есдүгээр сарын 28-нд гэрээгээ цуцлуулсан Док Риверс энэ удаад НБА лигийн “Филадельфи Сиксерс” багийн Ерөнхий дасгалжуулагчийн ажилд томилогдсон байна. “Сиксерс” энэ жилийн плей-оффын эхний шатанд хасагдаад дасгалжуулагч Бретт Брауныг халаад байсан юм. Док Риверс шинэ багтайгаа таван жилийн гэрээ байгуулах гэнэ.

Док Риверс 2013 оноос эхлэн Клипперс багийг удирдсан. Энэ жилийн плей-оффт Денвер багийг цувралд 3-1 ялж байгаад гурав дараалан ялагдаж, хасагдсан билээ. Энэ ялагдлын дараа Док цувралд 3-1 тэргүүлж яваад гурван удаа хасагдсан НБА-гийн түүхэн дэх анхны дасгалжуулагч болсон.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top