Хөл хорионы дэглэм зөрчсөн ояката нарыг шийтгэлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 02

Японы сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурал энэ сарын 1-нд болж, цар тахлын үеийн хөл хорио зөрчсөн хоёр оякатад шийтгэл оноолоо.

Токицүказэ ояката холбооноос бөх, ояката нарыг гадагш гарахыг хориглосон шийдвэр гаргасан байхад наймдугаар сараас есдүгээр сарын 4 хүртэл Мияги мужид аялан, 5-нд нь гольф тоглосон байна. Дараа нь ч Токиод буцалгүй Фүкүока явсан нь тогтоогдсон. Түүнийг Зөвлөлийн гишүүнээс чөлөөлж, ояката нарын хамгийн доод зиндаанд шилжүүлсэн байна. Токицүказэ ояката өмнө нь бейсболын бооцоо, найрааны хэрэгт мөн холбогдож шийтгүүлж байжээ.

Мацүганэ ояката мөн хөл хорионы үеэр гадуур гарсан хэрэгт холбогдсон. Тэр хэд хэдэн удаа гэр бүлийнхэнтэйгээ гадуур хоолонд гарсан байжээ. Түүнд хатуу сануулга өгсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top