Японы холимог тулааны Rizin холбооны хөнгөн жингийн аварга, Азербайжаны тулаанч Тофиг Мусаев цэрэгт татагджээ.
Өнгөрсөн сарын 27-нд Уулын Карабахт Армен, Азербайжан улсуудын хооронд мөргөлдөөн гарч, одоо болтол үргэлжилж байна. Азербайжаны Засгийн газар Армяныг энэ мөргөлдөөнд буруутгаж, Ерөнхийлөгч Ильхам Алиев иргэдийг цэрэгт татаж эхэлснээ зарласан. Энэ татлагын эхний хэсэгт Мусаев өртжээ.
Мусаев холимог тулаанд нийт 18 ялалт, 3 ялагдалтай. Хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сард Японд Гран-при Rizin тэмцээний финалд Бразилын Патрик Фрейраг ялсан юм.
Сэтгэгдэл ( 0 )