Будапештийн "Их дуулга"-д манай 3 жүдоч зодоглоно

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 05

Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ улирлыг Будапештийн "Их дуулга" тэмцээнээр эхлүүлэхээр шийдвэрлэсэн бололтой.

Энэ сарын 23-25-нд Будапешт хотод явагдах төлөвлөгөөтэй байгаа жүдо бөхийн "Их дуулга" тэмцээнд Бразил, Франц, Монгол, ОХУ, Герман, АНУ, Гүрж, Колумб, Египет, Итали, Нидерланд зэрэг 56 орны 473 жүдоч мэдүүлгээ өгөөд байна. "Их дуулга" тэмцээн нь улирлын үргэлжлэл төдийгүй олимпын эрхийн оноо өгөх тэмцээн юм. 


Тэмцээнд Монгол Улсыг төлөөлж барилдах бөхчүүд
 

  • Эрэгтэй 90 кг: Г.Алтанбагана
     
  • Эмэгтэй 78 кг: О.Мөнхцэцэг
     
  • Эмэгтэй +78 кг: Э.Гандиймаа 
     

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top