Уулын Карабахын дайнд азербайжан хөлбөмбөгч алагджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 05

Уулын Карабахт Азербайжан, Армен улсуудын мөргөлдөөн үргэлжилсээр байна. Талууд хохирлоо мэдээлээгүй байгаа ч Азербайжаны 3000 цэргийг устгаснаа Армений тал мэдэгдээд байгаа.

Азербайжанд цэрэг татлага зарласан бол Арменд 55 хүртлэх насны бүх эрчүүдийг гадаад гарахыг хориглож, бэлэн байдалд оруулаад байгаа юм.

Энэ дайн спортын ертөнцийг ч тойрсонгүй.

Азербайжаны “Зире” баг, U-17 шигшээ багийн тоглогч асан Ильгар Буржалиев амиа алджээ. Түүний талаар багийн цахим хуудсанд “Буржалиев Армений булаан эзлэгчдээс эх нутгаа чөлөөлөх  ариун дайнд ШЕХИД боллоо” гэж бичсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top