“HWC Showdown”-д Гвяздовски, Хильдебранд, Грин нар барилдана

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 05

АНУ-д хөл хорионы үеэр чөлөөт бөхийн шоу зохион байгуулсаар байгаа. Ээлжит шоу Hawkeye Wrestling Club Showdown Open 11 дүгээр сарын 1-нд явагдана.

Шоуны гол барилдаанд Рио-де-Жанейрогийн олимпын аварга, Лондоны олимпын мөнгөн медальт, 2015 оны дэлхийн аварга, Европын 3 удаагийн аварга, Гүржийн бөх Владимир Хинчегашвили Америкийн залуучуудын шигшээ багийн тамирчин, АНУ-ын гурван удаагийн аварга Жайдин Айермантай халз барилдах юм.

Тэднээс гадна дэлхийн аваргын хошой медальт, Панамерикийн аварга Николоз Гвяздовски, дэлхийн аваргын медальт, Панамерикийн 3 удаагийн аварга Сара Хильдебранд, ДАШТ-ий хошой медальт, Дэлхийн цомын аварга Жеймс Грин нар барилдах болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top