Өнөөдөр Монголын жүдо бөхийн холбооноос уул уурхайн “Наран мандал энтерпрайзес ХХК”-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. “Наран мандал энтерпрайзес ХХК” нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт Цагаан овоо, Улаан толгой хэмээх орд газруудад үйл ажиллагаа явуулдаг компани юм.
Тиймээс нутгийнхаа буюу Баянхонгор аймгийн жүдочдыг дэмжих, Токиогийн олимпод амжилттай оролцох нөхцлийг бүрдүүлэх зорилгоор ийнхүү Жүдо бөхийн холбоотой хамтран ажиллахаар болжээ.
МҮОХ-нд болсон гэрээ байгуулах ёслолд Баянхонгор аймгийн уугуул ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын мөнгөн медальт, тивийн аваргын хошой медальт МУГТ Г.Одбаяр, Азийн аварга ОУХМ Ц.Цогтбаатар нар оролцлоо. Манай хоёр жүдоч Токиогийн олимпод хувь, багийн төрөлд хоёулаа оролцох юм. Г.Одбаяр Өлзийт сум, Ц.Цогтбаатар Хүрээ марал сумын уугуул билээ.
“Наран мандал энтерпрайзес ХХК”-ийн Гүйцэтгэх захирал Майкл Фишер “Өнөөдөр бид хамтын ажиллагааны гэрээ байгуулж байгаадаа маш их баяртай байна. Манай компани Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулдаг. Энэ сайхан аймгийнхаа тамирчдад Токиогийн олимпод оролцоход нь дэмжлэг үзүүлэх болно. Тамирчин хүний ялалт маш их үнээр олддог. Бид аймгийнхаа тамирчдыг Токиогийн олимпоос медаль хүртээсэй гэж хүсэж байна” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Гэрээ ёсоор тус компани энэ сарын 15-наас эхлэн 2021 оны 12 дугаар сарын 15 хүртэл хоёр тамирчинд тэтгэлэг олгож, Баянхонгор аймгийн жүдочдын тэмцээн уралдаанд оролцох, бэлтгэл хийхэд тогтмол тусламж үзүүлэх юм. Мөн Жүдо бөхийн холбоотой 100 сая төгрөгийн хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ компани цианит ашиглаж, хүн мал хордуулж байгаа компани. Женко пиздаа ивээлдээ авлаа даа