Чөлөөт бөх: Канадын бөхчүүд энэ жил тэмцээнд оролцохгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 05

Канадын бөхийн холбооноос (Wrtestling Canada Lutte, WCL) энэ жил дуустал ямар ч олон улсын тэмцээнд оролцохгүй гэж зарлалаа. Тус холбоо мөн дотооддоо ч ямар нэг арга хэмжээ зохиохгүй гэнэ.

Ийм шийдвэр гаргах болсон гол шалтгаан нь коронавирус. Тамирчдын аюулгүй байдлыг хангах боломжгүй тул тэмцээн зохиохгүй гэж Канадын эрүүл мэндийн байгууллагуудтай зөвлөлдсөний эцэст шийдсэн байна.  

Канадад шинэ төрлийн коронавирусний халдварын тохиолдол 166 мянга илэрч, 9,5 мянган хүн амиа алдаад байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top