Уругвайн шигшээ багийн довтлогч Эдинсон Кавани наймааны цонхын сүүлийн өдөр Английн Манчестер Юнайтед багт ирлээ. Кавани Францын ПСЖ багтай гэрээ нь дууссанаас хойш чөлөөт агент болоод байсан юм. Уругвай тоглогч шинэ багтайгаа нэг жилийн гэрээ байгуулсан бөгөөд 7 дугаартай тоглох юм.
Эдинсон Кавани “Манчестер Юнайтед бол дэлхийн хамгийн агуу багийн нэг. Энд тоглох нь миний хувьд нэр төрийн хэрэг. Манчестерийн фэнүүдийн өмнө Олд Траффорд цэнгэлдэхэд тоглох мөчийг тэсэн ядан хүлээж байна. Удахгүй цар тахал дуусаж, балиашгууд стадионд ирж, багаа дэмжих болно гэдэгт итгэлтэй байна. Би хөлбөмбөг хэмээх номонд өөрийн түүхээ үргэлжлүүлэн бичих болно” гэж сэтгэгдлээ хуваалцсан байна.
Харин Манчестер Юнайтед багийн дасгалжуулагч Оле-Гуннар Сульшер “Эдинсон жинхэнэ мэргэжлийн тамирчин. Багийнхаа төлөө зүтгэдэг туршлагатай сайн тоглогч. Бид түүнтэй гэрээ байгуулсандаа их баяртай байгаа. Тэр манай багт эрч хүч авчирна. Хамгийн гол нь олон олон гоол авчрах болно. Кавани тоглосон баг болгондоо цом авч байсан хүн. Залуучуудад түүнээс сурах юм их бий” гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )