Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурал болж, цар тахлын үеийн тэмцээн уралдааны талаар авч хэлэлцлээ. Энэ хурлаар чөлөөт бөхийн ДАШТ-ийг 12 дугаар сард зохион байгуулах эсэхийг зарлах ёстой байсан ч Гүйцэтгэх зөвлөлөөс дахин гурав хоног хэлэлцэхээр боллоо.
Чөлөөт бөхийн дэлхийн аваргыг зохион байгуулах гол нөхцөл нь өнгөрсөн жилийн ДАШТ-д оролцсон бөхчүүдийн доод тал нь 70 хувь нь оролцох, шилдэг 10 шигшээ багийн найм нь заавал оролцох байсан. Одоогийн байдлаар хэрэв 12 дугаар сард ДАШТ явагдах юм бол оролцоно гэдгээ 50 улс илэрхийлжээ.
Дэлхий дахинд коронавирусний халдварын тоо эрс нэмэгдэж, цар тахлын хоёр, гурав дахь давлагаа ирээд байгаа тул ДБНХ-ноос шийдвэр гаргахад тун хэцүү байгаа бололтой. Чөлөөт бөхийн дэлхийн аваргын тэмцээн явагдах эсэхийг энэ сарын 8-нд зарлах болно.
Сэтгэгдэл ( 0 )