Холимог тулааны түүхэн дэх хамгийн аймшигтай гэмтлүүд

2020 оны 10 сарын 06

Холимог тулаан бол сонирхолтой төдийгүй хатуу хэцүү спорт. Мэргэжлийн тамирчдын тулааны зураг ямар ч аймшгийн кинотой харьцуулахын аргагүй байдаг. Тэд ясаа хугалж, тархиа хагалж, зарим нь хөгжлийн бэрхшээлтэй болох үе ч бий.

Дональд Серронегийн нүд

Энэ гэмтлийн улмаас түүний баруун нүд хараагүй болж, Тони Фергюсонтэй хийсэн тулааныг шүүгч зогсоосон.

Мэтт Митрионы яс

Хэдэн жилийн өмнө Митрион UFC холбоонд сүүлийн тулаанаа хийж байхдаа гэмтсэн. Өрсөлдөгчөө нүд рүү чичсэн гэж тэр буруутгасан юм. Азаар Мэтт эдгэрээд хэдэн сарын дараа дахин тулалдсан билээ.

Майкл Биспингийн хиймэл нүд

Хүнд гэмтлийн дараа зарим тамирчин эргэн ирж чаддаггүй. Харин Майкл 2013 онд толгойндоо өшиглүүлж, нүдэндээ гэмтэл аваад амжилттай эргэн ирсэн. Гэхдээ Биспинг зодог тайлсан хойноо шууд эфирээр хиймэл нүдээ гаргаж олныг гайхуулсан түүхтэй. Тэр сүүлийн хэдэн жил хагас сохор байдалтай тулалдсан байлаа.

Евангелист Сантосын тархи

2016 оны зун Майкл Пейж түүний тархинд өвдөглөж, Сантосын толгойны яс цөмөрсөн юм. Рентген зургийг харсан хүмүүс гайхан цочирдсон ч азаар тархи нь гэмтээгүй байв. Сантос энэ гэмтлийн улмаас зодог тайлсан.

Андерсон Силвагийн хөл

2013 онд Силва Крис Вайдмантой тулалдсан. Зүүн хөлийн хүчтэй өшиглөлт нь өрсөлдөгчийн хамгаалалтад тулж, нугараад л хугарчихсан билээ. Силва хоёр жил эмчлүүлээд эргэн ирсэн.

Жек Мэйсоны хөмсөг

Хөмсөг задрах нь тулааны урлагт жирийн үзэгдэл. Харин хоёр жилийн өмнөх Cage Warriors тэмцээн дээр Жекийн авсан гэмтэл жирийн биш байлаа. Хейкон Фоссын өвдөг хөмсгөнд нь тусаж, шархных нь цаанаас яс цухуйж байв.

Лесли Смитийн чих

Эмэгтэй тулаанчид ч ялгаагүй гэмтдэг. 2014 онд Жессика Айгийн хүчтэй цохилт Лесли Смитийн чихийг тасалсан. Шүүгч тулааныг зогсоосон нь ойлгомжтой.

Алистар Оверимийн уруул

Жаирзиньо Розенструйкийн хүчтэй цохилт алдарт Оверимийн уруулыг хоёр хуваасан.

Йоанна Енжейчикийн дух

Польш бүсгүй Хятадын Вэйли Жангад хэдэн үеийн турш өршөөлгүй нүдүүлсний эцэст эгээ л харь гаригийн хүн мэт болсон байлаа.

Майк Перригийн хамар

Холимог тулааны түүхэнд хамраа цохиулаагүй тулаанч гэж үгүй. Гэхдээ Майкийн хамар цохиулсан биш машинд мөргүүлсэн мэт болсон юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bulgaa(202.126.88.52) 2020 оны 10 сарын 21

Hahah mike perry bur hamraa haraad ineegeed bsnshd hha

3  |  5
Rose(49.1.153.110) 2020 оны 10 сарын 31

Iim ymnaas kaip awj bga humuus tulaldaj orsodiigoo zowooj bdag gaj sport

15  |  8
Rose(49.1.153.110) 2020 оны 10 сарын 12

Iim ymnaas kaip awj bga humuus tulaldaj orsodiigoo zowooj bdag gaj sport

2  |  13
Top