2020 он түүхэнд спортын ертөнцийн хамгийн хар он болон үлдэх нь тодорхой. Дэлхийг хамарсан цар тахлын улмаас олон тэмцээн уралдаан цуцлагдаж, үзэгчид цэнгэлдэхд орох эрхгүй боллоо.
Үүний улмаас Английн Арсенал баг сүүлийн 27 жил багийн бэлгэдлээр ажиллаж, үзэгчдийг хөгжөөсөн Жерри Куй буюу Гуннерзаврыг халснаа мэдэгдсэн. Гуннерзавр цомхтголд өртсөн бөгөөд үзэгчгүй өнөө үед түүний хэрэг байхгүй гэж багийн удирдлага үзжээ. Арсеналын фэнүүд энэ шийдвэрийг эсэргүүцэж, бэлгэдлээ үлдээхээр мөнгө цуглуулсан ч амжилтад хүрсэнгүй.
“Үнэхээр хэмнэлт хийхийг хүсч байгаа бол бэлгэдлээ биш сэлгээнд суугаад талбайд гардаггүй Озилийг халах хэрэгтэй. Озил юу ч хийлгүй долоо хоногт 350 мянган фунт стерлинг авч байна” гэж фэнүүд бичиж байв.
Гэхдээ Гуннерзавр ажилгүй удаан суусангүй. Түүнийг ажилд авснаа Испанийн Севилья баг албан ёсоор зарлалаа.
Гуннерзавр анх 1993/1994 оны улиралд талбайд гарсан. Бэлгэдэл шалгаруулах уралдаанд 11 настай Питер Лавелл хүү үлэг гүрвэл Гуннерзаврыг бодож олсон юм.
Сэтгэгдэл ( 0 )