Унгар улс орчин үеийн Бөхийн ордонтой боллоо. “Kozma Istvan Hungarian Wrestling Academy” хэмээх хоёр давхар энэ ордон Олимпын хошой аварга Иштван Козмагийн нэрэмжит болсон юм. Козма 1964, 1968 оны олимпын аварга, дэлхийд дөрвөн удаа тэргүүлсэн сонгомол барилдааны алдарт бөх. Харамсалтай нь 30 настайдаа ослоор амиа алдсан билээ.
Иштван Козмагийн нэрэмжит ордонд өсвөр, залуучуудын шигшээ баг цугларалт, бэлтгэл хийж байх гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )