Бразил хөлбөмбөгч Брайан Борхес анхны хүүхдээ гадаа эх барьж авлаа гэж Daily Mail мэдээллээ.
Мэдээнд бичсэнээр бие давхар эхнэр нь өвдөж эхэлсэн тул Борхес эмнэлэгт хүргэж өгөхөөр гэрээсээ гарчээ. Гэвч машины зогсоолоос хэдхэн метрийн зайд очсоны дараа ус гарч эхэлсэн тул эмнэлэг явж амжихгүй нь тодорхой болсон байна.
Ингээд Борхес хүүхдээ эх барихаас өөр аргагүй болжээ. “Би энэ мөчийг хэзээ ч мартахгүй. Охиндоо том болохоор нь ярьж өгнө” гэж Борхес сэтгүүлчдэд охинтой болсон баяраа хуваалцсан юм.
24 настай Борхес Бразилийн хоёрдугаар лигийн Наутико багийн тамирчин бөгөөд энэ улирал 13 тоглолтод нэг гоол оруулаад байгаа.
Сэтгэгдэл ( 0 )