Францын France Football сэтгүүлийн газраас хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн шилдэг “Мөрөөдлийн баг” шинэ төсөл хэрэгжүүлж эхэллээ. Энэ багийг 3-4-3 схемээр гаргана. Байрлал болгонд 10 тоглогч нэр дэвшүүлж, сэтгүүлчдийн саналаар шилдгийг тодруулах юм. Энэ удаад шилдэг зүүн жигүүрийн хамгаалагчид нэр дэвшигчдийг танилцуулжээ.
Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн шилдэг Зүүн жигүүрийн хамгаалагч:
Андреас Бреме (Герман), Руд Крол (Нидерланд), Пауль Брайтнер (Герман), Паоло Мальдини (Итали), Антонио Кабрини (Итали), Марсело (Бразил), Жачинто Факкетти (Итали), Нилтон Сантос (Бразил), Жуниор (Бразил), Роберто Карлос (Бразил).
France Football Мөрөөдлийн багаа 12 дугаар сард зарлах юм.
Сэтгэгдэл ( 0 )