"Жаст"-ын Ш.Батхүүг гурав дахь өдрөө ШҮҮЖ байна

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 07

“Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагт эхэлсэн бөгөөд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тус эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд болж байгаа юм.

Нийслэлийн прокурорын газраас “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1 дэх заалтад заасан /Залилах/, мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах/, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсгүүдэд заасан /Мөнгө угаах/ гэмт хэрэгт,

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт,

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалыг 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт,

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатыг 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт,

“Алтжин групп”-ын Ерөнхий захирал Г.Алтжинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан /Залилах/ гэмт хэрэгт,

Э.Сүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан /Залилах/ гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
000000(192.82.66.172) 2020 оны 10 сарын 08

яаж гэр бүл рээ иийм байж чаддаг бнаа сол... ичээсээ

0  |  0
ZOCHIN(180.150.83.201) 2020 оны 10 сарын 07

bat uul ee\nichij amid yv.za yu\n magadgui etceg chini uur bj bolno. chi bol elbeg teigee taarsan hun hognuud\n

0  |  0
ZOCHIN(180.150.83.201) 2020 оны 10 сарын 07

bathuu bol mongol humuusiin ideh hooliig busaddaa hulgailj haatcailj husah gej tursun hunii unergui umhii luivarchishuu.uur orond biznes shatval amia horlodogiinshdee...bathuu. chi bolohoor buh hurunguu busdadaa /luivarchiddaa\\ unegui beleglesen gesen bizdee...medeej ted nar chin i huuloich avilgachidad huviig n hurteegeed chamaig ug n avrah bj. ichihed yadgiin umhii avilgachin hun hog mini\n

0  |  0
Mongol(202.21.105.115) 2020 оны 10 сарын 07

10 jil bagadna shv naaduuld chin..engiin irgend gar utasnii hergiin yl shig ym oghoo l bolichih

0  |  0
Top