Марио Загалло, Марта Виейра да Силва нарын баримал Бразилын хөлбөмбөгийн шигшээ багийн музейд домогт Пелегийн баримлын дэргэд залрах болжээ.
Globoesporte-д бичсэнээр баримал бүтээх уран бүтээлчид тэдний гэрт очиж, хэмжээ авсан байна. Баримлыг өөрийнх нь хэмжээгээр Лондонд бүтээх бөгөөд ямар поозоор хийлгэхээ тамирчид өөрсдөө шийдэх юм.
Баримлын нээлт хэзээ болох тодорхойгүй бөгөөд энэ жилийн хоёрдугаар сард нээгдсэн Пелегийн баримлыг 25 барималч бүтэн 11 сар урласан гэж уран бүтээлчид ярьж байсан юм. Мөн музейд Бразилын эмэгтэйчүүдийн шигшээ багийн тухай шинэ хэсэг нээгджээ.
Марта Виейра да Силва 17 настайдаа 2003 оны Панамерикийн наадамд анх Бразилын шигшээ багт тоглосон. Зургаан удаа дэлхийн шилдэг эмэгтэй хөлбөмбөгчөөр шалгарсан, олимпын хошой мөнгөн медальт, 2007 оны дэлхийн аваргын мөнгөн медальтай. 2017 оноос АНУ-ын Орландо Прайд багт тоглож байна.
Марио Загалло дэлхийн дөрвөн удаагийн аварга цорын ганц хөлбөмбөгч. Хоёр удаа тоглогч, хоёр удаа дасгалжуулагчийн хувиар дэлхийд тэргүүлж байв. Наймдугаар сард 89 нас хүрсэн.
Сэтгэгдэл ( 1 )
ENE XYYXEN BOL DELXIID EMEGTEICHYYDIIN XOL BOMBOGIIN N-1 OIRIIN XEDEN JILD YYNII AMJILTIIG DIILRX EMEGTEI XOLBOMBOCHIN GARAXGYI