Хүндийг өргөлтийн тамирчид, дасгалжуулагчдыг шагналаа

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 07

Өнөөдөр Монголын хүндийг өргөлтийн холбооны 64 жилийн ойн тохиож байна. Энэ өдөр Монголын Үндэсний Олимпын Хорооны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар хүндийг өргөлтийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Жаргалын Дэнсмаа, Үндэсний шигшээ багийн тамирчин Бямбажаргалын Цэнд-Аюуш нарыг “ОЛИМПЫН АЛДАР”, Чулуунбаатарын Нямзулыг Олимпын алтан медалиар шагналаа.

Ж.Дэнсмаа нь хүндийг өргөлтийн ОУХМ бөгөөд эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байна.

Харин Б.Цэнд-Аюуш нь 81-85 кг-ын жинд улсын дээд амжилтыг 12 удаа шинэчлэн тогтоосон бөгөөд Монгол Улсын зургаан удаагийн аваргаар тодорч, насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн, Тайландын эзэн хааны нэрэмжит тэмцээнүүдээс хүрэл медалийг эх орондоо авчирж байв.

Мөн Ч.Нямзул нь 49-55 кг-ын жинд Монгол Улсын дээд амжилтыг 25 удаа шинэчлэн тогтоож, улсын зургаан удаагийн аварга, Азийн болон Тайландын эзэн хааны нэрэмжит тэмцээнээс хүрэл медалийг хүртэж байжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(180.150.83.201) 2025 оны 03 сарын 13

zindaa sait bol uuriin medel ugui hunii booluud\n

1  |  0
ZOCHIN(180.150.83.201) 2025 оны 03 сарын 13

bayr hurgie.\n

1  |  0
Top