Өчигдөр шөнө Францын нийслэлийн Стад де Франс цэнгэлдэх хүрээлэнд Франц, Украины шигшээ багууд нөхөрсөг тоглолт хийлээ. Украины багаас гэмтэл бэртэл болон коронавирусээр 12 тоглогч талбайд гарч чадсангүй.
Францын баг 7:1 харьцаатай бут ниргэж, украинчууд түүхэндээ хамгийн том ялагдлаа хүлээсэн байна. Энэ тоглолтод хоёр гоол оруулсан Францын багийн довтлогч Оливье Жиру хоёр гоол оруулан, шигшээ багийн төлөө оруулсан гоолын тоогоор домогт Мишель Платиниг гүйцэж, 2-т бичигдэж эхэллээ. Жиру 42 гоолтой болсон бол түүний өмнө 51 гоолтой Тьерри Анри л үлдлээ.
Франц – Украин 7:1 (4:0, 3:1)
Стад де Франс
Гоол: 1:0 – 9 Камавинга, 2:0 – 24 Жиру, 3:0 – 34 Жиру, 4:0 – 39, автогол Миколенко, 4:1 – 53 Цыганков, 5:1 – 65 Толиссо, 6:1 – 82 Мбаппе, 7:1 – 89 Гризманн.
Франц – Манданда (Меньян, 46), Динь, Павар, Упамекано (Варан, 46), Лангле, Толиссо, Нзонзи, Камавинга (Погба, 60), Ауар (Гризманн, 59), Жиру (Бен-Йеддер, 73), Марсьяль (Мбаппе, 46).
Украин: – Бущан, Миколенко (Чеберко, 46), Конопля, Забарный, Шапаренко, Малиновский (Цыганков, 46), Зубков (Безус, 71), Харатин, Ярмоленко (Яремчук, 62), Макаренко (Шепелев, 62), Михайличенко (Соболь, 46).
Шар хуудас: Малиновский (43), Харатин (51), Конопля (61).
Францын шигшээ багийн мэргэн буучид
1, Тьерри Анри 51
2, Оливье Жиру 42
3, Мишель Платини 41
4, Давид Трезеге 34
5, Антуан Гризманн 32
6, Зинедин Зидан 31
7, Жюст Фонтен 30
Жан-Пьер Папен 30
9, Юрий Жоркаефф 28
10, Карим Бензема 27
Сэтгэгдэл ( 0 )