“РЕАЛ”-ын андууд Лиссабонд уулзлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 08

Өчигдөр шөнө Португалын Лиссабон хотын Жозе Алваладе цэнгэлдэхэд Португал, Испанийн шигшээ багууд нөхөрсөг тоглолт хийлээ. Багууд гоолгүй тэнцэж, Испанийн шигшээ багийн 42 тоглолт дараалан гоол оруулсан рекорд амжилт тасалдлаа. Испаничууд 2016 оны Европын аваргын тэмцээнд Италид 0:2 ялагдсанаасаа хойш үргэлж гоолтой байсан юм.

Тоглолтын дараа цагтаа Эзэн хааны “Реал” багт хамтдаа хүчин зүтгэж явсан Рамос, Роналду, Пепе нар хувцас солих өрөөнд уулзаж зургаа авахуулжээ. Рамос Реал багтаа байгаа бол Роналду Италийн Ювентус, Пепе Португалын Порту багт тоглож байна.

Португал – Испани 0:0 (0:0, 0:0)

Жозе Алваладе

Португал - Руй Патрисиу, Рубен Семеду, Пепе (Рубен Диаш, 46), Жоау Канселу, Моутинью (Вильям Карвалью, 46), Геррейру (Семеду, 68), Рубен Невеш, Саншеш, Тринкау (Диогу Жота, 79), Андре Силва (Бернарду Силва, 46), Роналду (Жоау Феликс, 73).

Испани - Аррисабалага, Эрик Гарсия (Рамос, 82), Льоренте, Серхи Роберто, Регилон (Гайя, 46), Каналес (Родри, 62), Бускетс (Траоре, 62), Себальос (Кампанья, 46), Ольмо, Родриго (Мерино, 46), Жерар Морено.

Шар хуудас: Регилон (44), Рубен Семеду (56).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top