“Токио-2020” олимпын наадмын үеэр буюу 2021 оны долоодугаар сарын 22-ноос наймдугаар сарын 06-нд Японы нийслэл Токио хотын хамгийн олон буюу нэг сард 200,000-300,000 жуулчин цугладаг “Токио цамхаг”-ийн хажууд “Монголиан хаус” баригдах гэж байна.
Олимпын цэнгэлдэхээс 15 минутын зайд орших энэхүү цамхгийн доор Монгол гэр барих санаачилгыг Монголын Үндэсний Олимпын Хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг гаргасан бөгөөд 2019 оны есдүгээр сарын 25-нд Япон улсад суугаа Элчин сайд Д.Батжаргалын хамт газар түрээслэх гэрээнд гарын үсэг зуржээ.
Энэхүү гэрийг барьснаар Монгол брендийн сурталчилгаа, загварын шоу, урлагийн тоглолтууд “Токио тауэр”-ийн хажууд болохоос гадна төрийн тэргүүн, ОУОХ-ны гишүүд зочлох юм.
МҮОХ-ны маркетингийн комисс “Монголиа хаус”-ын танилцуулгыг МҮОХ-ны өмнөх талбайд хийж, “Эрдэнэс Монгол”, “E-Mart”, “МСS Кока кола” “Хаан банк" зэрэг байгууллага, компаниуд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 5 )
Дэлхийд байтугай малчиддаа гологдсон хамгийн болхи сууц бол эсгий гэр юм. Нүүдлийн тууврын оторын хэрэгцээ шаардлагыг хангаж чадахаа байсан доо.
HUJAA
одоо залуус сэтгэж монголоо мандуулах цаг болсон доо
Зев хун зев сэтгэнэ Сайхан харагдаж бна
YOSTOY GOYO !!