Уулын Карабахт хоёр армен сагсан бөмбөгч амиа алдлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 08

Уулын Карабахт есдүгээр сарын 29-нд эхэлсэн Азербайжан, Армен улсуудын мөргөлдөөн үргэлжилсээр байна. Энэ дайнд хоёр талаас маш олон тамирчид оролцож байгаа.  

Өчигдөр Уулын Карабахт Армений хоёр сагсан бөмбөгч амиа алдлаа. ХМОММ багийн тоглогч Айк Саакян, Армений идэрчүүдийн шигшээ багийн гишүүн асан Тигран Микоян нар тулаанд оролцож, алагдсан байна.

Армен улсын Сагсан бөмбөгийн холбооны сайтад “Азербайжаны түрэмгийлэгчдийн эсрэг ариун дайнд амиа алдсан тамирчдынхаа ар гэрт эмгэнэл илэрийлье” гэж бичжээ.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Су(66.181.183.191) 2020 оны 10 сарын 08

Дайн тулаангүй , бүх ард түмнүүд хоорондоо эв нэгдэлтэй болох цаг тун удахгүй. Мика 4:3,4

0  |  0
Зочин(150.129.143.165) 2020 оны 10 сарын 08

Энэ цагийн дайнд эх оронч сэтгэлтэй бүхэн л оролцоно.Хайран сайхан амь.

0  |  0
Top