Уулын Карабахт болж байгаа Армен, Азербайжан улсуудын мөргөлдөөн 12 дахь өдрөө үргэлжилж байна.
Азербайжаны бөхийн холбооноос мэдэгдэл гаргаж, шаардлага гарсан тохиолдолд азербайжан бөхчүүд бүгд дайны талбарт очиход бэлэн гэдгээ зарлалаа.
Мэдэгдэлд “Есдүгээр сарын 27-нд Армений зэвсэгт хүчин манай газар нутагт довтлон, хилийн бүрэн байдлыг зөрчлөө. Манай арми довтолгоог амжилттай няцааж, сөрөг довтолгоонд ороод байна. Бид 20 гаруй суурин газрыг чөлөөлсөн дотор Жабраил хот багтсан. Арменчууд манай баатарлаг армийн өмнө тэсэлгүй зугтахдаа зэр зэвсэг, бүрэлдэхүүний их хохирол үзсэн. Армений арми энгийн номхон ард иргэдэд ч зэвсэг хэрэглэж байна. Тэд фронтоос хол тосгон руу их буугаар галласнаас болж, энгийн иргэд амиа алдсаны дотор хүүхдүүд ч байна. Бид энэ бүх гэмт хэргийнх нь хариуг тэдэнд өгөх болно. Азербайжаны бөхчүүд бид хэрэв Зэвсэгт хүчний дээд командлагч Ильхам Алиев тушаавал фронтын шугам дээр тулалдаж, эх орныхоо төлөө амь насаа зориулахад бэлэн гэдгээ мэдэгдэж байна. Үнэн бидний талд. Карабах манайх. Карабах Азербайжаны нутаг” гэж дурдсан байлаа.
Сэтгэгдэл ( 1 )
ymar huuchniih shig biyiin hucheer baildah bishde, odoo bol dron, puujingiin hucheer l tulaldaj bn shd, buhchuudiig 1 dron l gants puujin harvaad ustgana kkk