50 нас хүрсэн Мэтт Дэймоний амьдралын дүрэм

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 08

Авьяаслаг жүжигчин, байгаль орчны төлөө тэмцэгч, олон хүүхэдтэй аав Мэтт Дэймон өнөөдөр 50 нас хүрч байна.

Ингээд түүний амьдралын дүрмийг танилцуулья.

“Ажлаа дуусгаад би шууд гэртээ харьдаг”

“Миний өдөр тутмын амьдралыг харсан хүн уйдаж үхэх байх. Мэтт гэртээ дүрээ давтаж байна, Мэтт номын санд дүрээ судлаж байна, Мэтт гэртээ ирлээ, Мэтт унтлаа гээд л боллоо”

“Ямар ч сонирхолтой юм хийдэггүй болохоор папарацци ч намайг мөрддөггүй”

“Хэрэв надад чөлөөтэй 7 хоног гарах юм бол би юу ч хийлгүй, буйдан дээрээ суух болно. Нээрээ шүү”

“Жүжигчин хүнд сайн дүр 9 жилд ганц удаа олддог”

“Киноны ертөнц шудрага бус. Эрчүүд 35-55 насны хооронд хамгийн сайн дүрнүүдээ авдаг бол эмэгтэйчүүд энэ насан дээрээ дэлгэцээс алгуурхан алга болдог”

“Орчин үед 10 минутад л алдаршдаг болжээ. Шинэ од өдөр болгон төрөн гарах тул би царайг нь ч тогтоож амжихгүй байна. Гэхдээ би маш удаан зүтгэж байж олсон нэр алдар илүү чухал гэж үздэг”

“Жинхэнэ сайн кинонд “Оскар” өгмөөр байвал шагнал гардуулах ёслолыг 10 жилд нэг хийдэг болох хэрэгтэй”

“Дараа нь “Оскар” авсан олон кинонд тоглохоос би татгалзаж байсан удаатай. Гэхдээ би огт харамсдаггүй. Дэлхий дээр миний яваагүй машин зам маш олон байгаа шүү дээ. Тэрэнтэй л адил”

“Бонд бол жараад оны үеийн элитүүдийн зохиосон систем. Тэр бол империалист, эхнэрээ үзэн яддаг, дайснаа алаад хүүрэн дээр нь баярлан цэнгэдэг амьтан. Харин Борн бол огт өөр. Борн улс, төр засгийн эсрэг. Тэр үргэлж зугтаж байдаг ч цорын ганц хайрт бүсгүйгээ хайрласаар л, хааяа хүн алах болсондоо сэтгэлээр унадаг хүн”

“Борноос би залхаж байна. Борноор мюзикл ч юм уу, том хүний кино ч юм уу хийх хэрэгтэй. Борныг олон янз болгон өөрчлөх ёстой”

“Байнга ялагдаж байдаг баатрын дүрд тоглохыг би үргэлж хүсдэг байсан”

“Хамт ажиллаж байсан бүх найруулагчид миний бүжиглэж байгаа хэсгийг киноноосоо заавал хасдаг”

“Ах дүү Гримм” киноны зураг авалт дээр би анх удаагаа үсээ хусуулж байлаа. Үнэхээр сайхан толгой сэргэдэг юм билээ”

“Би царай муутай амьтан биш ч Редфордийн дэргэд бол эрэмдэг”

“Хүмүүс яагаад надад хайртай байдгийг би мэдэхгүй. Мэдэхийг ч хүсэхгүй байна”

“Хэрэв гайгүй сайхан сахалтай болох юм бол би шууд том хүний кинонд тоглоно”

“2007 онд намайг дэлхийн хамгийн тачаангуй залуугаар шалгаруулсан хүмүүс юу татаад, ухаан санаа нь самуурсан байсан юм бол доо. (2007 онд Америкийн “People” сэтгүүл түүнд ийм цол өгсөн юм) Надад хэн ч, хэзээ ч чи тачаангуй, халуун гэж хэлж байгаагүй”

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
танцан чэлэнж(49.0.212.159) 2020 оны 10 сарын 08

jason bourne! hollywood”s golden boy-ын хажууд эрэмдэг. за юун эймр. ice bucket challenge -ийг жорлонгийн усаар. ккк. төстэй бясалгал нь тийм байгаадөө. элгийн. challenge-ууд яг л waves шиг. манайд ирчээд хоноод явахгүй. хэхэ

0  |  0
Top