Г.Мхитарян Карабахын дайныг зогсоохыг Путин, Трамп, Макрон нарт уриаллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 08

Армений шигшээ, Италийн “Рома” багийн тоглогч Генрих Мхитарян ОХУ, АНУ, Францын Ерөнхийлөгч нарт хандан, нээлттэй захидал илгээжээ.

Захидалд “Би Армен улсыг төлөөлдөг, мэргэжлийн тамирчин хүн. Хүнд хэцүү тулаан эхлээд 14 хоног өнгөрлөө. Миний эх орон Армен, Арцах эзлэн түрэмгийлэгчдээс эх нутгаа хамгаалж, өвөг дээдсийн түүхэн газар нутагтаа Христийн шашны үнэт зүйлс, уламжлалыг үлдээхийн тулд тэмцэж байна. Азербайжаны зэвсэгт хүчин хүүхдийн цэцэрлэг, сургууль, орон гэр, эмнэлэгт халдаж байгааг харахад хэцүү байна. Азербайжанчууд энгийн номхон иргэдэд халдаж, хориотой зэр зэвсэг хэрэглэж, тэдний эгнээнд гадаадын хөлсний алан хядагчид байлдаж байгаа. Манай залуучууд тэргүүн эгнээнд амиа алдаж байна. Энэ эмгэнэлт явдлыг зогсоож, талуудыг энх тайванч гэрээ хэлэлцээ хийлгэхийг та бүхэнд уриалья.

Хүндэтгэсэн Армений шигшээ багийн ахлагч, Рома багийн тоглогч, UNICEF-ийн сайн санааны элч Генрих Мхитарян” гэжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.231.3) 2020 оны 10 сарын 08

hezyy baina daa ene tomchuud ni neg um hiih baih gej naidaj baina

0  |  0
Top