Францын France Football сэтгүүлийн газраас хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн шилдэг “Мөрөөдлийн баг” шинэ төсөл хэрэгжүүлж эхэллээ. Энэ багийг 3-4-3 схемээр гаргана. Байрлал болгонд 10 тоглогч нэр дэвшүүлж, сэтгүүлчдийн саналаар шилдгийг тодруулах юм. Энэ удаад шилдэг баруун жигүүрийн хамгаалагчид нэр дэвшигчдийг танилцуулжээ.
Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн шилдэг Баруун жигүүрийн хамгаалагч:
Жузеппе Бергоми (Итали), Манфред Кальтц (Герман), Кафу (Бразил), Филипп Лам (Герман), Карлос Альберто (Бразил), Вим Сюрбир (Нидерланд), Жалма Сантос (Бразил), Лилиан Тюрам (Франц), Клаудио Жентиле (Итали), Берти Фогтс (Герман).
France Football Мөрөөдлийн багаа 12 дугаар сард зарлах юм.
Сэтгэгдэл ( 0 )