Бокс Токиогийн олимпиос хасагдах магадлалтай хэвээр байна

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 09

ОУОХ-ны тэргүүн Томас Бах Олон улсын сонирхогчдын боксын холбоо AIBA-г ямар ч шинэчлэлт, өөрчлөлт хийгээгүй байна гэж шүүмжиллээ.

Тус холбоог авлига, найраанд автсан гэж үзэн, өнгөрсөн жилийн зургаадугаар сард ОУОХ-ны гишүүнчлэлээс хассан. Гэхдээ боксыг Токиогийн олимпын хөтөлбөрт үлдээсэн билээ. Холбоог бүр мөсөн шинэчилж, үйл ажиллагааг ил тод болгосон цагт гишүүнчлэлийг сэргээнэ гэж ОУОХ-ноос мэдэгдсэн бөгөөд Токиогийн олимпын боксын тэмцээнийг AIBA-гүйгээр өөрсдөө зохион байгуулахаар болсон юм.

Энэ удаагийн Томас Бахын мэдэгдэл сонирхогчдын боксын ертөнцөд том сануулга боллоо гэж шинжээчид үзэж байна. Ялангуяа өнөөгийн удирдлагыг өөрчлөхгүй бол Токиогийн олимпод бид боксын тэмцээн харахгүй байх магадлал өндөр байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top