Телевизийн хөтлөгч, шинжээч Скип Бэйлесс энэ жил Лос-Анжелес Лейкерс баг лигийн аварга болоод ч Леброн Жеймс Майкл Жорданы алдар нэрд дөхөж чадахгүй гэж үзэж байна.
Fadeaway World-д бичсэнээр Скип Бэйлесс “Сулхан өрсөлдөгч таарлаа гээд Жеймс баярлах хэрэггүй. Учир нь сул өрсөлдөгчтэй таарсан нь түүний түүхэн дэх хамгийн агуу тоглогчийн хэргэмийн төлөөх тэмцэлд нь хор болно уу гэхээс тус болохгүй. Аваргын бөгжийг нь цирконигоор хийж өгөх хэрэгтэй. Майкл Жордан хэзээ ч одоогийн Леброн шиг ийм сул өрсөлдөгчийг ялж, аварга болж байгаагүй. Уучлаарай, Майами чинь сул бүсийн тав дахь баг шүү дээ. Үүнийг та нар ч мэднэ” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 0 )