Тамирчдыг баривчлаад байвал Беларусыг Токиогийн олимпод оролцуулахгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 09

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах улс төрийн хямрал, засгийн газрын эсрэг жагсаал цуглаан үргэлжилж байгаа Беларусь улсын байдлыг анхааралтай ажиглаж байгаа гэдгээ мэдэгдлээ.

Сүүлийн үед жагсаалд оролцсон олон тамирчин баривчлагдсан. Мөн тамирчдыг улстөрийн үзэл баримтлалынх нь төлөө мөрдөн мөшгиж, гадуурхаж байгаа талаар олон мэдээлэл ОУОХ-нд иржээ.

Томас Бах “Бид есдүгээр сарын 26-нд Беларусын ҮОХ-нд Беларусын тамирчид ямар нэг дарамт шахалтгүй Токиогийн олимпод бэлтгэж байгаа эсэхийг батлахыг шаардсан бичиг илгээсэн. Хариу ирээгүй. Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко ҮОХ-гоо тэргүүлдэг. Манай хорооноос тус улсад зарим тамирчид гадуурхагдан, бэлтгэл хийх боломжгүй байгаа асуудлыг шалгаж байна. Хэрэв батлагдвал энэ нь олимпын хартиг зөрсөн хэрэг тул Беларусыг ОУОХ-ноос хасах хүртэл арга хэмжээ авна” гэж мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top