Дэлхийн хамгийн сэтгэлийн хөдөлгөөнтэй боксын шүүгч

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 10

Энд гарах боксын шүүгч бол үнэхээр ажлаасаа кайф авч чаддаг эрхэм билээ. Түүний нэрийг Стив Уиллис гэдэг.

Бруклинд мэргэжлийн боксын тэмцээн болж, WBA-гийн хагас дунд жингийн аварга Кит Турман 22 сарын дараа рингэнд гарж, Хосесито Лопестой үзэлцсэн юм. Гэхдээ энэ үдшийн гол баатар нь Турман биш шүүгч Стив Уиллис байлаа. Тэр Турмантай цуг амссан цохилт болгоныг нь "мэдэрч" байв.

Тэр цохьсон тамирчны өмнөөс баярлаж, цохиулсных нь өмнөөс "өвдөж", нэг үгээр хэлэхэд рингэн дээр амьдардаг хүн.

Стив рингэн дээр дохиж занган, заримдаа бүжиглэж, үзэгчдийг ч цэнгээнэ.

Стив залуудаа боксчин байгаагүй, бейсбол, америк хөлбөмбөг тоглодог байлаа. Тэр боксын шүүгч хийгээд 16 жил болж байна.

Сүүлийн 6 жил IBF холбоонд ажиллаж байгаа бөгөөд Стив Теренс Кроуфорд, Кит Турман, Василий Ломаченко, Сергей Ковалев, Геннадий Головкин зэрэг оддын аваргын төлөөх тоглолтыг шүүсэн.

Бокс бол түүний амьдралаа залгуулдаг цорын ганц зүйл биш. Стив "Hotel Empire", "Sky View Center", "Hilton", "Crown Plaza" гэсэн Нью-Йоркийн том зочид буудлуудын галын аюулгүй байдлыг хариуцдаг.

Стив Уиллис залуудаа стендап хошин шогийн жүжигчин байсан нь одоо түүнд нөлөөлж байгаа нь гарцаагүй. 2000-аад онд Стив Бродвейн "Comedy Club"-ийн хамгийн алдартай од нь байжээ.

Нэг удаа түүнээс яагаад рингэн дээр ийм байдалтай байдгийг нь асуухад тэр инээгээд "Намайг биш тулаанаа үз" гэж хариулсан байдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top