NBA: Батлерийн трипл-дабл Майамид ялалт авчирлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 10

Өнөөдөр өглөө Хойд Америкийн сагсан бөмбөгийн НБА лигийн финалын 5 дахь тоглолт Реюньонд явагдлаа. Аварга болоход ганц ялалт дутуу байгаа Лейкерс баг Майами Хит багт 111:108 ялагдсан байна.

Майами багийн Батлер 35 оноо, 11 самбар, 11 оновчтой дамжуулалтайгаар багтаа ялалт авчирлаа. Сүүлийн минутад Лейкерс 106:105, 108:107 хоёр удаа тэргүүлж эхэлсэн ч ялж чадсангүй.

Цувралд Лейкерс 3-2 тэргүүлж байна. Дараагийн тоглолт энэ сарын 12-нд болно.

Лейкерс – Майами 108:111 (24:25, 32:35, 26:28, 26:23)

AdventHealth Arena

Лейкерс: Жеймс (40 + 13 сам + 7 дам), Дэвис (28 + 12 сам), Колдуэлл-Поуп (16), Грин (8), Ховард (2) – гараа; Кузма (7), Рондо (4), Карузо (3), М-ф Моррис (0).

Майами: Батлер (35 + 11 сам + 11 дам + 5 тас), Робинсон (26), Адебайо (13), Хирро (12), Краудер (11) – гараа; Нанн (14), Игудала (0).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top