Спортын сэтгүүлчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 10

Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзаж, спорт-олимпизмийн хөгжлийн төлөө санал солилцлоо.

Мөн МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр цаашид ямар ажилуудыг хийхээр төлөвлөж байгаагаа Монголын спортын сэтгүүлчдийн холбооны удирдлагуудад дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд үүнд спортын сэтгүүлчдийн оролцоо их гэдгийг онцоллоо.

МССХ нь "Токио-2020" олимпийн наадмыг 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр сурвалжлахаар болоод байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top