Сагсан бөмбөгийн түүхэн дэх хамгийн том зодоон

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 10

Энэ зодооныг сагсан бөмбөгийн түүхэн дэх хамгийн том зодоон гэж тооцдог. 2004 оны 11 дүгээр сарын 19-нд "Детройт Пистонс" баг талбай дээрээ "Индиана Пэйсерс"-ийг хүлээн авсан юм.

Тоглолтын цаг дуусахаас өмнөхөн хоёр тамирчин зодолдож, тэднийг шуурхай зогсоож чадсан. Гэтэл үзэгчдийн суудлаас ундаатай сав нисэн ирж, "Индиана Пэйсерс"-ийн тоглогчийг оносноор зодоон дээд түвшинд шилжсэн билээ.

Зодооныг өдөөгчид болон идэвхтэй оролцсон тамирчид, хувь нэмрээ оруулсан үзэгчдийг ч дараа нь шийтгэсэн. Тамирчдыг торгож, үзэгчдийн уралдаан тэмцээн үзэх эрхийг нь хассан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top