NHK марафонч Б.Мөнхзаяагийн тухай баримтат кино бүтээжээ

Админ | Zindaa.mn
2020 оны 10 сарын 10

Э.Гуамарал, “Таван цагариг” сонины Япон дахь сурвалжлагч.

Монголын хөнгөн атлетикчдаас “Токио-2020” олимпийн эрхийг анхлан авсан марафонч Б.Мөнхзаяагийн тухай шинэ баримтат киног Японы NHK телевиз энэ сарын 9-нөөс эхлэн “NHK world” cувгаар цацаж эхэллээ.

Монгол Улсын үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа нь 3, 5, 10, 21, 42 км гэсэн таван зайд Монгол Улсын рекорд амжилтыг эзэмшдэг бөгөөд 2017 онд Тайванийн “New taipei” олон улсын марафонд түрүүлж, алтан медаль хүртсэн Монголын анхны, Азийн хоёр дахь тамирчин. Мөн БНСУ, БНХАУ, Япон, Австрали, Хонконг, Монголд болдог олон улсын марафонд тэргүүн болон шагналт байрыг нэг бус удаа эзэлж, “Рио -2016” олимпийн наадам, “Лондон-2017”, “Доха -2019” дэлхийн АШТ-д амжилттай оролцож байсан манай шилдэг марафончдын нэг билээ.

Б.Мөнхзаяагийн тухай хөрөг нэвтрүүлгийг “NHK” өмнө нь бүтээж байсан бол энэ удаагийн баримтат кинонд Олимпийн эрх авсан тамирчин дэлхийг хамарсан цар тахлын үед ямар нөхцөлд, ямар орчинд хэрхэн бэлтгэлээ базааж буй талаар өгүүлжээ.

Киног https://www3.nhk.or.jp/nhkworld/en/ondemand/video/2022313/?fbclid=IwAR2J9hxwvR1SieVJZFYi5q4IYAT5mgB8mOn40LVeKeQyqOREkG25bjf4oGI хаягаас үзнэ үү. 

“Dreaming of a medal:Mongolia” нэртэй, 28 минут үргэлжлэх энэ баримтат кино энэ аравдугаар сарын 23-ныг дуустал “NHK World” сувгаар “Asia insight” цувралаар үзэгчдийн хүртээл болох ажээ.

Дашрамд дурьдахад, марафонч Б.Мөнхзаяагийн төрсөн өдөр өнөөдөр (Аравдугаар сарын 10) тохиож буй бөгөөд NHK телевиз түүний төрсөн өдөрт жинхэнэ сюрприз болсон бэлэг барилаа. “Токио-202ONE” олимпийн наадмаас медаль авах мөрөөдлөө биелүүлэхийн ерөөлийг төрсөн өдрийн мэндтэй хамт дэвшүүлье!

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.10.21.27) 2020 оны 10 сарын 12

ГАЙХАМШИГ ...ЯМАР ИХ ХҮЧ ХӨДӨЛМӨР....ЭРЧ ХҮЧ ТЭВЧЭЭР ВЭ ....МОНГОЛ УЛСЫН МОНГОЛ ХҮНИЙ НЭР АЛДРЫГ МАНДУУЛЖ ЯВАА МӨНХЗАЯА ТАНД АМЖИЛТЫН ДЭЭДИЙН ДЭЭДИЙГ ХҮСЬЕ ТОКИОГИЙН ОЛИМПЫН ТЭНГЭРТ ЭХ ОРНЫХОО ТУГИЙГ МАНДУУЛЖ ОЛИМПЫН АВАРГА БОЛООРОЙ.....

3  |  0
Зочин(103.10.21.27) 2020 оны 10 сарын 11

ГАЙХАМШИГ ...ЯМАР ИХ ХҮЧ ХӨДӨЛМӨР....ЭРЧ ХҮЧ ТЭВЧЭЭР ВЭ ....МОНГОЛ УЛСЫН МОНГОЛ ХҮНИЙ НЭР АЛДРЫГ МАНДУУЛЖ ЯВАА МӨНХЗАЯА ТАНД АМЖИЛТЫН ДЭЭДИЙН ДЭЭДИЙГ ХҮСЬЕ ТОКИОГИЙН ОЛИМПЫН ТЭНГЭРТ ЭХ ОРНЫХОО ТУГИЙГ МАНДУУЛЖ ОЛИМПЫН АВАРГА БОЛООРОЙ.....

1  |  0
Top