Эрес Кара-Сал Тува бөхийн аварга боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 12

Энэ сарын 11-нд Тувад Үндэсний баярын өдөр тохиолоо.

76 жилийн өмнөх энэ өдөр Тува ЗХУ-д нэгдэж байжээ.

Баяраар болсон хүчит бөхийн барилдааны үеэр Тувагийн тэргүүн Шолбан Кара-оол алдарт бөх Эрес Кара-Салад аварга цол олгож, аваргын цол тэмдэг, малгай гардууллаа. Түүний хуреш бөхийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж, энэхүү цолыг олгосон байна. Аварга цолыг Эресээс өмнө Аяс Монгуш хүртэж байв

КАРА-САЛ ЭРЕС – Тува наадмын олон удаагийн аварга, Монголын Аймгийн арслан цолтой. Сүмо бөхийн ОУХМ, чөлөөт бөхийн ОХУ-ын спортын мастер.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
0(49.0.130.132) 2020 оны 10 сарын 12

Монголд хаана түрүүлчив

0  |  0
Top