АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сонгуулийн өмнө тамирчидтай дайн зарласан хэвээр байна.
Хэдхэн хоногийн өмнө Трамп “Леброн Ардчилсан намын спикер болчихжээ. Тэр үнэхээр бохир спикер. Би хар арьстнуудын төлөө их зүйл хийсэн. Харин хүмүүс миний хийж байгаа юмыг харахыг хүсэхгүй байна. Леброн өс хонзон санадаг хүн” гэж Жеймс Леброныг шүүмжилсэн билээ.
Харин энэ удаа НБА лигийг хэт улс төржиж байна гэж буруутгалаа.
Eurohoops-т бичсэнээр Трамп “НБА лиг улс төртэй хэт хутгалдсанаас нэр хүнд нь уналаа. Би финалд ямар баг тоглож байгааг ч мэдэхгүй байна” гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )