Өнөөдөр өглөө Хойд Америкийн сагсан бөмбөгийн НБА лигийн финалын зургаа дахь тоглолт Реюньонд явагдлаа.
Ганц ялахад аваргын цом хүртэх байсан Лос-Анжелес Лейкерс баг Майами Хитийг 106:93 харьцаатай ялж, цувралд 4-2 тэргүүлснээр 2019/2020 улирлын аварга боллоо. Гурав ялснаасаа хойш хэсэг саатаад байсан Лейкерс өнөөдөр аваргын хувь заяаг шийдэхээр гарч ирсэн нь илт байлаа. ЛеБрон трипл-дабл (28 оноо, 14 самбар, 10 оновчтой дамжуулалт) хийж, багтаа амалсан аваргын цомоо авч өгсөн бол Майамигийн лидерүүд тав дахь тоглолтоос сэргэлт авч чадсангүй.
Лейкерс 17 дахь цомоо хүртэж, Бостонтой аваргын титмийн тоогоор зэрэгцлээ. Тэд хамгийн сүүлд 2009/2010 оны улиралд түрүүлж байв.
Сэтгэгдэл ( 0 )