Леброн Жеймс финалын цувралын MVP боллоо

2020 оны 10 сарын 12

Өнөөдөр өглөө Майами Хитийг цувралд 4-2 ялж, НБА-гийн аварга болсон Лос-Анжелес Лейкерс багийн од Леброн Жеймс энэ цувралын хамгийн шилдэг тоглогчийн шагнал хүртлээ. Өнөөдөр болсон зургаа дахь тоглолтод тэр 28 оноо, 14 самбар, 10 оновчтой дамжуулалтаар трипл-дабл хийсэн юм.

Санал асуулгад оролцсон 11 сэтгүүлч бүгд түүнд саналаа өгчээ. Леброн дөрөв дэх удаагаа лигийн аварга болж байгаа энэ юм. Өмнө нь тэр Майами Хит багтай хоёр удаа, мөн нэг удаа Кливленд Кавальерст байхдаа аварга болж байлаа.

Леброн Жеймс мөн гурван өөр багийн бүрэлдхүүнд финалын цувралын MVP болсон анхны тоглогч болжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (103.26.193.155) 2020 оны 10 сарын 12

БҮХ ЦАГ ҮЕИЙН ХАМГИЙН АГУУ САГСАН БӨМБӨГЧ

1  |  0
Top