Олон улсын сонирхогчдын боксын холбооны (AIBA) ээлжит чуулган ирэх 12 дугаар сарын 12-13-нд онлайнаар явагдана.
Тус холбоог түр хугацаанд удирдаж байгаа Мохамед Мустаса бүх үндэсний холбоодод хандан, чуулганыг хэрхэн явуулах талаар санал хүсэлтээ илгээхийг уриалсан. Ихэнх холбоо цахимаар зохион байгуулахыг дэмжсэн тул ийнхүү онлайн явагдах болсон юм.
Чуулганаар холбооны санхүүгийн байдлыг хэлэлцэнэ. Гэхдээ гол асуудал нь
- AIBA-гийн шинэ дүрэм батлах;
- AIBA-гийн Ерөнхийлөгчийн сонгууль байх болно.
Саяхан ОУОХ-ны тэргүүн Томас Бах Олон улсын сонирхогчдын боксын холбоо AIBA-г ямар ч шинэчлэлт, өөрчлөлт хийгээгүй байна гэж шүүмжилсэн билээ. Тэгэхээр холбооны өнөөгийн удирдлагыг бүр мөсөн өөрчлөхгүй бол Токиогийн олимпод бид боксын тэмцээн харахгүй байх магадлал өндөр байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )