Уулын Карабахт Азербайжан, Армен улсуудын мөргөлдөөн түр завсарласан ч талууд эвлэрэн, найрамдах шинж байхгүй байгаа юм. Харин түр зуурын энэ амралтыг ашиглан Арменд бүх нийтийн цэрэг татлага зарласан бол Азербайжанд хэсэгчлэн цэрэг татаж байгаа.
Азербайжаны жүдо бөхийн холбооноос энэ дайнтай холбогдуулан мэдэгдэл гаргалаа.
Мэдэгдэлд “Есдүгээр сарын 27-ноос Армены зэвсэгт хүчин Азербайжаны эсрэг ээлжит өдөөн хатгалгаа эхэлсэн билээ. Азербайжаны арми одоо сөрөг довтолгоо хийж, нутаг дэвсгэрээ буцаан авч байна. Олон арван мянган иргэн сайн дураар армид элсэж, эх орныхоо төлөө тулалдахыг хүсэж байна. Одоогийн байдлаар Азербайжаны жүдо бөхийн ертөнцөөс 100 гаруй хүн фронт дээр дайсантай тулалдаж байна. Тэдний дунд тамирчин, шүүгч, дасгалжуулагч нар бий. Жүдочид баатарлаг армийнхаа эгнээнд харийн дайсантай тулалдахаа нэр төрийн хэрэг гэж үзэж байна” гэж мэдэгдлээ.
Харин Азербайжаны чөлөөт бөхийн холбооноос армид зориулан, цус хандивлах аян өрнүүлэх болсноо зарлажээ.
Сэтгэгдэл ( 0 )