Ази тивийн өсвөрийн баг шатрын дэлхийн аварга боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 12

Их мастер Юдит Полгарын нэрэмжит 6 дахь удаагийн "Global Chess" фестивалийн хүрээнд Европын Шатрын Нэгдэл (ECU) болон Дэлхийн Шатрын Холбооны Хөгжлийн сангаас 2020 оны 10-р сарын 10-ны өдөр Tornelo цахим сайт дээр зохион байгуулагдсан Тив хоорондын цомын аварга шалгаруулах онлайн багийн тэмцээнд Ази тивийн шилдэг өсвөрийн шатарчдын баг Африк, Европ, Америк тивүүдийн багийг хожиж түрүүллээ.

Монголын Шатрын Холбоо нь цар тахлын үеэр дэлхий нийтээрээ хорио цээрийн дэглэмд шилжсэн хугацаанд гадаад харилцаа, хамтын ажиллагааны хувьд Азийн Шатрын Холбоотой нягт уялдаа холбоотой ажиллаж ирсэний үр дүнд Монголоос 5-н өсвөрийн шатарчид бусад орны шилдэг өсвөрийн шатарчидтай цуг нэг баг болон Ази тивээ төлөөлөн оролцлоо.

1. ДШХДМ Э.Азжаргал

2. ДШХДМ Б.Тэнүүнболд

3. ДШХДМ Л.Очирбат

4. ДШХМ Д.Мөнхзул

5. ОУМ Д.Батсүрэн

Тэмцээнд Ази, Европ, Африк, Америк гэсэн нийт 4-н тив тус бүрээс сонгогдон оролцсон 64 өсвөрийн шатарчид Их мастер Юдит Полгарын 1 цаг 30 минут үргэлжлэх "Masterclass" хичээлд суух эрх, түрүүлсэн нэг баг Алтан медаль, дипломоор шагнагдана.

Тэмцээний цахим нээлтийн үеэр Их мастер Юдит Полгар тэмцээнд сонгогдон оролцож буй 4-н тивийн 64 шилдэг өсвөрийн шатарчин хүүхдүүдэд өөрийн биеэр тусгайлан баяр хүргэсэн бөгөөд Ази тивийн багийн ахлагчаар Энэтхэгийн Шатрын Холбооны Дэд ерөнхийлөгч Бхарат Сингх ажиллалаа гэж Монголын шатрын холбооноос мэдээллээ.

Тэмцээний дүнг дараах холбоосоор орж харна уу.

http://chess-results.com/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top